Өмнөговь аймгийн онцгой комисс хуралдаж, халдварын тархалт өндөр байгаа учир хөл хорио тогтоох шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Өвчлөлийн тархалт өндөр байгааг харгалзаж маргаашнаас буюу есдүгээр сарын 10-ны өглөө 06.00 цагаас 24-ний 06.00 цаг хүртэл хөл хорио тогтоохоор болжээ. Ингэхдээ дараах зохицуулалтыг хийх юм байна.
-Бүх хичээл, сургалт цахимаар хичээллэнэ.
-Аймаг, сум, cуурин газраас зөвшөөрөгдсөнөөс бусад орох гарах хөдөлгөөнийг хязгаарлана.
-Нутаг дэвсгэрийн хэмжээнд орой 18 цагаас өглөө 05.00 цаг хүртэл иргэдийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана.
-Төрийн байгууллагууд 09.00-16.00 цаг хүртэл ажиллана.
-Зөвшөөрөгдсөн үйлчилгээ 07.00-17.00 хооронд ажиллана.
-Хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, барилга, уул уурхай, эрчим хүч бүтээн байгуулалтын ачаа тээвэрлэх хүсэлтийг АОК.системээр зөвшөөрөл өгнө.
-Харьяалалын бус иргэдийг нэвтрүүлэхгүй.
-Уул уурхайн ээлж солих ажиллагааг журмын дагуу зохион байгуулна.
-Нэг дор 5-аас илүү хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх.