“Хангарьд” ордон 46 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн

2021-09-09
1 min read

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар НЗДТГ-ыг Яармагийн шинэ захиргааны байр руу нүүлгэх шийдвэр гаргасан. Энэ талаар талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хэлэхдээ, “Нийслэлийн хэмжээнд Баянхошуу, Шархад, Сэлбэ гэсэн дэд бүтцэд холбогдсон гурван төвүүд рүү зарим яам, тамгын газруудыг нүүлгэх ажил яригдаж байна. Эхний ээлжинд хотын түгжрэлийг бууруулах үүднээс НЗДТГ-ын нүүлгэхээр боллоо. Энэ ондоо багтаад Захирагчийн ажлын албыг нүүлгэнэ. Ирэх жилийн намар гэхэд НЗДТГ-ын алба хаагчид Яармаг руу бүрэн нүүж дуусна” гэлээ.

Мөн одоогийн байрлаж байгаа “Хангарьд” ордон нийслэлийн өмч учраас дуудлага худалдаагаар худалдана. Өнгөрсөн жил 46 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн гэлээ.

Орчуулах »
error: Content is protected !!