ХӨСҮТ-өөс 22:00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ

2021-09-09
1 min read

Халдварын нөхцөл байдал хүндэрснээр эмнэлгүүд ачааллаа даахгүй болж буй талаар ЭМЯ-наас мэдээлж буй. Халдварын тархалтыг бууруулах зорилгоор ХӨСҮТ болон эрдэмтдийн зөвлөлөөс Улсын онцгой комиссд албан тоот явуулж 22.00 цагаас хойш хөл хорио тогтоох санал хүргүүлжээ. 

Оройн цагаар хатуу хөл хорио тогтоовол халдварын тархалт тодорхой хэмжээнд буурна гэж үзэж байгаа ажээ. Ялангуяа, 22:00 цагаас хойш хөдөлгөөн эрчимжиж, олон хүн цуглаж, найр наадам хийх нь ихсэж байгаа тул энэхүү саналыг гаргасан байна.

Орчуулах »
error: Content is protected !!