Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх 1.06 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж байна.
Одоогийн байдлаар тус замын 500 метр газарт цементээр бэхжүүлдэг суурийг тавиад байгаа бөгөөд өнөөдөр буюу есдүгээр сарын 8-ны өдрийн 04:00 цагаас есдүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цаг хүртэл хааж эхний 500 метр асфальт-бетонон хучилтын ажлыг хийх юм. Иймд иргэд, жолооч та бүхэн эдгээр өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу