Д.Нямхүү биш Ц.Билэгтсайхан ХӨСҮТ-ийн захирал болжээ

2021-09-07
1 min read

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэх мэдээлэл өчигдөр цацагдаад байсан. Түүнчлэн түүний оронд тус төвийн дарга асан Д.Нямхүүг шүүхийн шийдвэрийн дагуу эргэн ирэх гэж байна гэсэн мэдээлэл гараад байсан билээ.

Л.Баттөр нь 2016-2020 онд Төрийн тусгай албаны эмнэлгийн захирал, 2020-2021 онд АШУҮИС-ийн эмнэлэг хариуцсан дэд захирлаар ажиллаж байгаад энэ оны гуравдугаар сард ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалд томилогдсон бөгөөд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байна.

Харин Д.Нямхүүг биш Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэд захирал Ц.Билэгтсайханыг ХӨСҮТ-ийн захирлаар томилжээ.

Орчуулах »
error: Content is protected !!