Төслөөр 712 айлын ногоон орон сууц барина

2021-09-07
1 min read

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд  Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх   “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн талаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж,  хэлэлцүүлсэн юм. 

Төслийг Сонгинохайрхан дүүргийн VI хороо, Ханын материал орчмын дөрвөн  га газарт хэрэгжүүлэх бөгөөд тус газарт 712 айлын орон сууц барина. Тэдгээрийн 142 айлын орон сууц нь түрээсийн, 570 айлын орон сууц нь түрээслээд өмчлөх, 35 орон сууцыг тусгай хэрэгцээт иргэдэд зориулахаар төлөвлөсөн байна. Төслийн хүрээнд 292 автомашины дулаан зогсоол,  740 ам метр худалдаа үйлчилгээний хэсэг, эмэгтэйчүүд, хүүхдэд зориулсан 300 ам метр төв, 250 хүүхдийн ор бүхий цэцэрлэг барих юм.  Эдгээр барилга, байгууламжууд нь төвлөрсөн  хангамж, үйлчилгээнд холбогдсон, эрчим хүчний үр ашигтай зарцуулалттай байна.

Уг асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэж, дэмжлээ.

Орчуулах »
error: Content is protected !!