Нийтийн тээврийн дараах чиглэлүүд уртасгасан цагаар явж эхэлжээ

2021-09-06
1 min read

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл, арга хэмжээний ойрын болон дунд хугацааны төлөвлөгөөг зохих журмын дагуу боловсруулах ажлын хүрээнд нийтийн тээврийг зарим чиглэлийг уртасгасан цагаар явуулж эхэлжээ. Энэ талаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.

Тодруулбал, Ч:2Шар хадны эцэс-3,4-р хорооллын эцэс , Ч:5Шар хадны эцэс-Гэмтлийн эмнэлэг, Ч:7Нисэх-Монгол Улсын Их Сургууль гэсэн гурван чиглэлийг есдүгээр сарын 3-наас хойш туршилтаар явуулж эхэлжээ. Мөн төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах судалгааг эхлүүлжээ.

Орчуулах »
error: Content is protected !!