Л.Энх-Амгалан. ЭЕШ-ын тест задраагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье

2021-09-06
1 min read

Халдвар авсан бол халдварын хавьтал болоод ЭЕШ-д орж чадаагүй бүртгүүлэгчдээс энэ сарын 2-5-ны хооронд шалгалт авсан. Шалгалтыг 11 аймаг болон нийслэлд зохион байгуулсан ба шалгалтын ирц 90 хувьтай байсан гэж БҮТ-өөс мэдээлсэн.

Тэгвэл өмнөх шалгалт дээр гарсан тест задарсан гэх мэдээлэл дахин гарчээ. Уг асуудалд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тайлбар өгчээ. Тэрбээр “ЭЕШ-ын тест задраагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Шалгалтын дүнд итгэхгүй байгаа бол гомдол гаргаж болно. ЭЕШ-ыг жилд 2 удаа авдаг болох хэрэгцээ шаардлага үүссэн байна. Хичээл сонголт, шалгалтын түвшинг эргэн харна. Сургамж бүрт дүгнэлт хийнэ, алдаагаа засна” гэжээ.

Орчуулах »
error: Content is protected !!