Францад эсэргүүцлийн жагсаал өрнөсөөр байна

2021-09-06
1 min read
Protestors hold a French flag and a sign reading 'Liberate France' during a demonstration, part of a national day of protest against the mandatory Covid-19 health pass to access most of the public space, near Ecole Militaire in Paris on August 7, 2021. - A valid health pass is generated by two jabs from a recognised vaccine, a negative coronavirus test or a recent recovery from infection and has been validated for cafes and restaurants by the Constitutional Council on August 5, 2021. (Photo by STEPHANE DE SAKUTIN / AFP)

Францад коронавирустэй холбоотой хязгаарлалтуудыг эсэргүүцсэн жагсаал бямба гарагт бүр найман долоо хоног дараалан үргэлжилж байна.

Нийслэл Парис хотод 18 мянга орчим, Монпелье хотод 6 мянга, Авиньонд 4 мянган хүн энэхүү жагсаалд оролцжээ.

Францын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, бямба гарагт тус улсад нийтдээ 215 эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан байна. Гэсэн хэдий ч 7, 8 дугаар сарынхтай харьцуулахад жагсагчдын нийт тоо буурчээ. Өмнө нь 200 мянга хүртэл хүн оролцож байсан гэжээ.

Францын парламент эрүүл мэндийн салбарын ажилтнууд, гал сөнөөгчид, аврагчдыг албадан вакцинжуулах тухай хуулийг баталсны дараа эсэргүүцлийн ажиллагаа өрнөж эхэлсэн байна.

Үүнээс гадна, эрх баригчид “эрүүл мэндийн” гэж нэрлэж буй паспортын үйлчлэх хүрээг өргөжүүлсэн байна. Францын иргэд наймдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн кафе, зоогийн газар, эрүүл мэндийн байгууллага, худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ вакцины гэрчилгээ, коронавирусний шинжилгээний сөрөг хариу эсвэл халдвар аваад эдгэрснийг нотлох баримт бичгийг заавал үзүүлэх ёстой болжээ.

Орчуулах »
error: Content is protected !!