Санзайн зуслангийн замд засвар хийнэ

2021-09-04
1 min read

Санзайн зуслан чиглэлийн авто замд  засвар шинэчлэлт хийж байгаа. Энэхүү засварын  ажлын хүрээнд авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлах юм.

2021 оны есдүгээр сарын 06-ны 08:00 цагаас есдүгээр сарын 20-ны 23:00 цаг хүртэл Санзай чиглэлийн автозамын хөдөлгөөнийг хязгаарлана. Нийтдээ 2.6 км авто замын зорчих хэсэгт цементээр бэхжүүлсэн суурийн ажил,  асфальт бетон хучилтыг хийнэ гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Орчуулах »