Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвөөс мэдэгдэл гаргажээ. Тус төв нь Даваагаас Баасан гаригт цахимаар цаг авсан хүмүүстээ эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үзлэг хийж, амралтын хоёр өдөр төлбөртэй үзлэг эмчилгээг хийдэг.
Тодруулбал, иргэд Dentalcenter.mn сайтад хандаж маргаашийн үзлэгийн цаг авдаг байсан бол тус төв системийн шинэчлэлт хийж байгаатай холбоотойгоор түр хугацаанд дугаар олголтоо зогсоожээ. Өнөөдөр энэ төвд урьдчилан дугаар авсан ахмад настангууд үйлчлүүлэх тул үзлэгийн цаг дуусчээ.
Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвөөс хичээлийн шинэ жил эхэлж байгаа өдрүүдэд 0-16 насны хүүхдүүдийн нүүр, амны эмчилгээний нэг сарын аяныг эхлүүлээд буй. Долоо хоногийн Даваагаас Пүрэв гаригт хүүхдээ үзүүлэх боломжтой аж.