АНУ-ын арми Афганистаныг орхин гарахдаа хэдэн арван сая ам.долларын үнэтэй нисэх онгоц, хуягт техникүүдээ үлдээсэн байна.
АНУ-ын зэвсэгт хүчний төв командлалын дарга, тэнгисийн цэргийн генерал Кеннет МакКензигийн хэлснээр “Эдгээр техник хэрэгслүүдийг задлахад цаг хугацаа их шаардагдах байсан. Тиймээс цэргүүдийнхээ аюулгүй байдлын үүднээс дахин ашиглах боломжгүй болгон унтрааж орхисон” гэжээ.
Техникүүдийн гол эд ангиудыг салгаж авсан эсвэл устгасан бөгөөд устгахдаа цельсийн 4000 градуст хайлуулдаг термит гранат ашигласан гэж тус улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдээлжээ.
43 ширхэг MD-530 нисдэг тэрэг, 23 ширхэг хөнгөн довтолгооны A-29 сөнөөгч онгоц зэрэг нийт 73 нисэх онгоц, 70 ширхэг MRAP, 27 ширхэг Humvee зэрэг нийт 100 гаруй хуягт техникийг орхисон байна.
Нийт 43 ширхэг MD-530 нисдэг тэрэг, 23 ширхэг хөнгөн довтолгооны A-29 сөнөөгч онгоц, 70 ширхэг MRAP, 27 ширхэг Humvee зэрэг нийт 100 гаруй хуягт техникийг орхисон байна.
Эх сурвалж: BBC