Улаанбаатар хотод өнөөдөр /2021.09.02/ явуулын 4, суурин 56 цэгт 81 багийн 431 эмч, ажилтан ажиллаж, 8102 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд I тунд 373, II тунд 1068, нэмэлт сэргээх тунд 8535, нийт 9976 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.2 хувь, II тунгийн хамралт 69.5 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2707 (22.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 60.211 (67.7 хувь), 16-17 насны 24.342 (71.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГИЙГ ДҮҮРЭГ ТУС БҮРЭЭР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА