Хонконгийн эрх баригчид коронавирусний халдвартай оношлогдсон амьдралын боломж тааруу өвчтөнүүдэд тус бүр нь 5000 хонконг доллар буюу 645 ам.доллар олгохоор болжээ. Энэ тухай Хонконгийн Хүнс, эрүүл мэндийн хэрэг эрхэлсэн нарийн бичгийн дарга /сайд/ София Чэнь өчигдөр мэдэгдсэн байна.
“South China Morning Post” сонинд мэдээлж байгаагаар, Хонконгийн эрх баригчид “энэхүү мөнгөн тусламж нь тусгаарлагдсан тохиолдолд орлогоо алдана гэж айж байгаа бага орлоготой хүмүүсийг шинжилгээ өгөхөөр ирүүлэхэд нөлөөлнө гэж найдаж байна. Шинэ журмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын газраас дараа нь өгөх аж.
Одоогийн байдлаар Хонконг коронавирусний шинэ, дөрөв дэх давлагаатай нүүр тулаад байгаа юм.
Халдварт өвчний нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Хонконгийн эрх баригчид Сингапуртай харилцан зорчих журмыг хялбаршуулах механизмыг 11 дүгээр сарын 22-ноос хоёр долоо хоногоор хойшлуулжээ. Хоёр хотын хооронд зорчигчид нисэх онгоцонд суухынхаа өмнө “COVID-19”-ийн шинжилгээ заавал өгөх ёстой бөгөөд тэдэнд тусгаарлагдах, гэрийн дэглэм сахих шаардлага тавихгүй байхаар хоёр тал тохиролцсон юм.
Мөн шөнийн цэнгээний газар, амьд хөгжим, бүжгийн клубүүдийг хааж, бага ангийн сурагчдын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэхээ мэдэгджээ.