Орон сууц, олон нийтийн барилгуудын дулаан алдагдлыг бууруулж байна

2021-08-30
1 min read

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын Цэвэр агаар Нэмэлт Санхүүжилтийн Төсөл” (УБЦАНСТ) нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр Mонгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

“Барилгын дулааны шинэчлэл” хөтөлбөр энэ жилээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд 2021-2023 онуудад нийслэлийн 9 сургууль, цэцэрлэг болон 15 угсармал орон сууцны блокийг дулаалахаар төлөвлөөд байна. 2021 онд газар хөдлөлийн тэсвэртэй байдлын үнэлгээ хийгдсэн, дулаан алдагдал ихтэй дараах орон сууцны болон олон нийтийн барилгуудад дулаан хамгаалалтын шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд:

•    Чингэлтэй дүүргийн 83 дугаар цэцэрлэг;

•    Баянгол дүүргийн 114 дүгээр цэцэрлэг;

•    Баянгол дүүргийн 133 дугаар цэцэрлэг;

•    Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургууль;

•    Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 10 дугаар байр;

•    Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 15 дугаар байр;

•    Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 8Б дугаар байр;

•    Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 2А дугаар байр

Энэхүү ажлын үр дүнд 3500 орчим хүүхэд, багш, ажиллагсад, 290 гаруй айл өрх дулаан байрандаа ая тухтай сурах, ажиллах, амьдрах боломж бүрдэнэ.

Орчуулах »
error: Content is protected !!