Онцгой байдлын байгууллагын туслах албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран “Аврах, гал унтраах автомашины жолооч”, “Аврагч, гал сөнөөгч”, “Холбооны бага мэргэжилтэн”-ээр иргэдийг сонгон шалгаруулж, суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна.
Тавигдах шаардлага:
- Хугацаат цэргийн алба хаасан /хугацаат цэргийн албыг биеэр болон оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаасан/,
- Биеийн өндөр /эрэгтэй 170см дээш/
- Нас 18-25 /2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 18 нас хүрсэн байх/,
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх,
- Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй байх,
- “Аврах, гал унтраах автомашины жолооч”-ийн сонгон шалгаруулалтад орох иргэд жолооны үнэмлэхтэй ирсэн байх, /хуулбар хүлээн авахгүй/
- Шивээсгүй байх,
Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадад 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нэгдсэн бүртгэл, судалгаа явагдаж, эрүүл мэндийн шалгалтад орох эрх үүсэх юм.
Бүрдүүлэх материал:
- Өргөдөл
- Төрийн албан хаагчийн анкет /А хэсэг/
- Боловсролын түвшин, мэргэжлийн зэргийг тодорхойлсон бичиг баримт /гэрчилгээ, диплом, үнэмлэх/-ыг нотариатаар баталгаажуулсан хуулбар, эх хувийн хамт, төгссөн сургуулийн тодорхойлолт
- Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
- Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт
- 3х4 хэмжээний 2 хувь цээж зураг
- Шаардлагатай бусад материал /жолооны үнэмлэхний хуулбар эх хувийн хамт, цэргийн үүрэгтний үнэмлэх/
- Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй лавлагаа
Холбогдох мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын 263561 утсаар холбогдож лавлана уу.
Жич: Төв, Дархан-Уул, Дундговь аймгийн иргэдийг 08:00-10:00 цагийн хооронд, Архангай, Орхон, Булган аймгийн иргэдийг 10:00-12:00 цагийн хооронд, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн иргэдийг 13:00-15:00 цагийн хооронд, Завхан, Говь-Алтай, Увс аймгийн иргэдийг 15:00-17:00 цагийн хооронд тус тус сонгон шалгаруулалтад оруулахыг анхаарна уу. Сонгон шалгаруулалтад оролцох орон нутгийн харьяат иргэдийг заасан цагт бүртгэнэ, хоцорсон тохиолдолд бүртгэхгүйг мэдэгдье.
Дээрх цагийн хуваарьт нэр нь дурьдагдаагүй аймгийн иргэдийг энэ удаагийн сургалтад бүртгэхгүйг үүгээр мэдэгдье.
“Холбооны бага мэргэжилтэн” мэргэжлээр зөвхөн эрэгтэй иргэн сонгон шалгаруулж авна.
Санамж: Тавигдах шаардлага, бусад шаардлагыг хангаагүй иргэнийг бүртгэхгүй тул төв, орон нутгаас бүртгүүлэх гэж ирсэн иргэдийн замын болон бусад зардал, шаардлага ханган бүртгүүлээд эрүүл мэндийн үзлэгт ороод тэнцээгүй иргэний гаргасан зардлыг Онцгой байдлын байгууллага хариуцахгүй болохыг мэдэгдье.
ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР