“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

2021-08-28
1 min read

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас уламжлал болгон зохион байгуулдаг оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө /2021-2022 он/ улсын хэмжээнд зарлалаа. https://ett.mn/mon/23/item/2353

Хөтөлбөрийн_зорилго “Эрдэнэс Тавантолгой” ХК нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж, улс орноо хөгжүүлэхэд оршино.

Хөтөлбөрийн хамрах хүрээ: Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын 2 болон түүнээс дамжааны оюутнуудыг хамруулна.

Тавигдах_шаардлага:

1. Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 2,3,4,5-р дамжааны өдрийн ангийн оюутан байх. Үүнд:

-Уул уурхайн ашиглалтын технологи

-Геологи Инженер геологи, инженер эдийн засаг

-Гидрогеологи

-Уул уурхайн менежмент

-Уул уурхайн маркшейдер

-Ашигт малтмалын баяжуулалтын технологи

-Уурхайн машин тоног төхөөрөмж

-Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт

-Агрономи

-Хөрс судлал, агрохими

-Ойн инженер

-Экологи, байгаль хамгаалал

-Байгаль орчны нөхөн сэргээлт

-Хэрэглээний хими

-Хими инженер;

2. Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх;

3. Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн зэрэг арга хэмжээнд оролцсон байх;

4. Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд давхар хамрагдаагүй байх.

Бүрдүүлэх_материал:

1. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн албан ёсны тодорхойлолт болон дүнгийн хуулбар;

2. Уралдаан тэмцээнд оролцож, сурлагын амжилт болон урлаг, спортоор гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар;

3. Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь, 1 хувь цээж зураг;

4. Оюутны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл 1 хувь;

5. “Хариуцлагатай уул уурхай миний бодлоор…” сэдэвт эссе /500-аас дээш үгтэй/.

Материал хүлээн авах:

Материалыг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 16.30 цаг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн оффисын ресепшн дээр эсвэл шуудангаар хүлээн авна.

Оффисын_хаяг: 15160 Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 8, Финанс төв, “Эрдэнэс Тавантолгой” ХК.

Жич: Хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй. Материалыг нэгтгэн дугтуйнд хийж хүргүүлнэ үү. Шалгаруулалтын дүнг зарлах30 оюутныг шалгаруулж, батламж олгох өдрийг шалгарсан оюутнуудад мэдэгдэнэ.Тэтгэлгийн хэмжээ 1,000,000 /нэг сая/ төгрөг (ХХОАТ болох 10%-ийн татвар суутгагдана.)

Холбоо_барих:

Дараах цахим хаяг, утсаар хариуцсан ажилтантай холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.Утас: 976-75055555 /707/Цахим хаяг: [email protected]

Веб хуудас: www.ett.mn

Орчуулах »
error: Content is protected !!