Халдваргүйжүүлэлт:
Улсын хэмжээнд нийт 206 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 64.008 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 188 объектын 81.971 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Нийслэлийн хэмжээнд Улаанбаатар буян ХХК-ийн Баруун чандарлах төв, Зүүн чандарлах төвүүдийн цогцос хадгалах хөргүүр, зуухны орчим, заал, тэргэнцэр, дамнуурга, тавиур, хогын сав, гадна орчин зэрэг нийт 630 м.кв талбайд Улаанбаатар буян ХХК-ийн хийсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллалаа.
Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна.
Вакцинжуулалт:
Орон нутгийн хэмжээнд: 8 аймгийн дархлаажуулалтын 10 цэгт хяналт тавин ажилласан бөгөөд Дархлаажуулалтын явцад урвал хүндрэл илрээгүй.
Нийслэлийн хэмжээнд: Дархлаажуулалтын суурин 5 цэгийн үйл ажиллагаанд хяналт тавин ажилласан. Шалгалтаар яаралтай тусламжын хэсэгт хүчилтөрөгч, өтгөрүүлэгч байршуулаагүй, эм тарианы хангамж дутагдалтай, мэргэшсэн эмч, сувилагчгүй, цэвэрлэгээ халдваргүйтгэл хангалтгүй, аюултай хог хаягдлыг хадгалах түр хэсэгт байршуулаагүй дутагдал илэрснийг арилгуулахаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, албан шаардлага хүргүүлэхээр болов.
Хяналт шалгалтад хамрагдсан цэгүүдэд дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл болон вакцины устгал бүртгэгдээгүй.
Хилийн хяналт шалгалт:
Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 42 аж ахуйн нэгжийн 1142.56 тн мал амьтан, ургамлын гаралтай болон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг (928.96 тн бүх төрлийн боловсруулсан хүнс, 39 тн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, 125.4 тн мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, 302400 ширхэг өндөг 49.2 тн ахуйн бараа, 19 тн химийн бодис) хилийн хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөлсөн байна.
Алтанбулаг боомтоос Улаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн дэх терминалдиудад 41 тир автомашин 704.4 тн бараа бүтээгдэхүүн тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа.
Лабораторийн шинжилгээ:
2021.08.26-ны өдөр улсын хэмжээнд МХБ-ын харьяа 25 лабораторид шинжилгээнд 282 дээж хүлээн авч, 90 дээжийн шинжилгээний хариу гарсан. Аж ахуйн нэгж, байгууллагын албан хүсэлтийн дагуу ирүүлсэн орчны шинжилгээний 2 дээж шаардлага хангаагүй байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо:
Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постод 309 байцаагч ажиллаж нийт 8592 авто машинаар нэвтэрсэн 19,323 иргэнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө.
Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор /2021.08.26-ны 17:00 цагийн байдлаар/ хот руу орох чиглэлд 522 тээврийн хэрэгслээр 1286 зорчигч, хотоос гарах чиглэлд 648 тээврийн хэрэгслээр 1721 зорчигч нэвтэрсэн байна. Мөн зургаан тээврийн хэрэгслээр 387.4 тн түүхий нүүрс дамжин өнгөрсөн бол нэг тээврийн хэрэгслээр 13.4 тн мидлинг нэвтэрчээ.
Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:
Худалдаа, үйлчилгээний газруудад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 08 дугаар сарын 20-ноос 08 дугаар сарын 26-ны хооронд аймаг орон нутагт 542, нийслэлд 2360 нийт 2902 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан /Дархан-Уул, Завхан, Сэлэнгэ, Хэнтий аймгууд мэдээ ирүүлээгүй/ хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Үүнд:
Худалдаа -1423
Хүнсний бус бараа бүтээгдэхүүний зах-39
Нийтийн хоол үйлдвэрлэл, хүргэлтийн үйлчилгээ-883
Хүнсний үйлдвэр-7
Ахуйн үйлчилгээ-311
Нийтийн халуун ус, саун, бассейн-6
Амралтын газар, жуулчны бааз-50
Зочид буудал-91
Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв-6
Тоглоомын төв-2
Сургалтын төв-42
Хүнсний тээвэр-38
Сүм хийд, шашны байгууллага-2 тус тус хамрагдлаа.
Хяналт шалгалтаар улсын халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй 811 зөрчлийг илрүүлэн 441 буюу 54.4 хувийг арилгуулж, 93 заалт бүхий 40 зөвлөмжийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 59 заалт бүхий 3 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй 12 нэр төрлийн, 36 литр, 5 кг, 132 ширхэг бүтээгдэхүүнийг хураан устгалын комисст шилжүүлсэн.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал:
1.Орох хэсэгт ажилтан болон үйлчлүүлэгчийн COVID 19 QR verity апликейшнээр QR код уншуулж, вакцины тун бүрэн авсан эсэх, эмнэлгийн магадалгааг шалган нэвтрүүлэх ажилтан томилж ажиллуулаагүй-99
2.Ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй-130
3.Худалдааны газрууд үйлчлүүлэгчийн хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулж, чиглүүлэгч бүхий тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй-41
4.Үйлчилгээний ажилчид дархлаажуулалтын 2 тунд бүрэн хамрагдаагүй, өвчлөөд эдгэрсэн талаар Эрүүл мэндийн байгууллагын магадлагаагүй ажилтан болон түрээслэгчдийг ажиллуулсан-9
5.Үйлчилгээний газрын ажилчдад зориулсан ахуй хангамжийн өрөөгөөр хангаагүй /хооллох, хувцасаа солих/-39
6.Хүн хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээ, хаалт байршуулаагүй-50
7.Ажилчдад гар угаах нөхцөл бүрдүүлээгүй, үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчлэх ариун цэврийн өрөөгүй-74
8.Халдвараас сэргийлэх зөвлөмжийг шаардлагатай цэг хэсэгт байршуулж, мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулаагүй-27
9.Агаар сэлгэлт хийх боломжгүй, механик агааржуулалтын төхөөрөмж ажиллагаагүй-24
10.Ажлын байр, ариун цэврийн өрөө, тээврийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж зэрэг хүний гар хүрэх угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутамд хийгээгүй-61
11.Ажиллагсад халдвар хамгааллын хэрэгсэлгүй ажиллаж байсан /амны хаалт, нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт/-53
12.Ажиллагсдад халдваргүйтгэлийн бодисын 5-аас доошгүй хоногийн нөөцийг бүрдүүлээгүй-41
13.Сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах шаардлага хангасан өрөөг бэлтгээгүй-110
14.Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар урьдчилан захиалга авч үйлчлэх нөхцөл бүрдүүлээгүй-22
15.Шууд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнийг ил, задгай худалдаалсан-31