Афганистан дахь АНУ-ын цэргүүд нүүлгэн шилжүүлэх ажиллагаа дуусахаас өмнө дахин халдлагад өртөж болзошгүйг Америкийн эрх баригчид хүлээн зөвшөөрч байна. Вашингтон наймдугаар сарын 31 гэхэд цэргээ татах төлөвлөгөөгөө өөрчлөөгүй байна.
Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Наймдугаар сарын 31 -нд нүүлгэн шилжүүлэх ажиллагаа дуусахаас өмнө АНУ -ын цэргүүд Кабулд дахин халдлагад өртөж болзошгүйг Вашингтон тооцоолж байгаа юу? гэж түүнээс асуужээ.
“Аюул учирсан хэвээр байгааг манай үндэсний аюулгүй байдлын багийн гишүүд мэдэгдсэн. Бид тэднийг анхааралтай ажиглаж байна. Афганистан дахь цэргийн командлагч нар манай цэргүүдийг хамгаалах арга хэмжээ авч байна” гэж Псаки хэлжээ.
Одоо Афганистанаас нүүлгэн шилжүүлэх 1500 орчим иргэн үлдсэн гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Пүрэв гарагт террористууд Кабулын нисэх онгоцны буудалд хоёр дэлбэрэлт үйлдсэн юм. Хэвлэлүүдийн хамгийн сүүлийн мэдээллээр, халдлагын улмаас амиа алдсан хүний 100 мянга давсан байна. Пентагоны мэдээлснээр, АНУ -ын 13 цэргийн албан хаагч амь үрэгдэж, 15 хүн шархаджээ. “Талибан” хөдөлгөөн (ОХУ-д хориглосон) халдлагыг эрс буруушаагаад, буруутнуудыг хариуцлагад татахаа амлажээ.
Эх сурвалж: Монцамэ