Коронавируст халдварын улмаас 172 бүртгүүлэгч ЭЕШ өгч чадаагүй

2021-08-26
1 min read

Энэ жилийн их дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд 40.420 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд тэдний 90 гаруй хувь нь шалгалтаа өгчээ. ЭЕШ өгсөн шалгуулагчдын батламжийг өнөөдрөөс эхлэн тарааж байна. Нийтдээ 36.782 хүүхэд батламжаа авах гэнэ. 

Харин коронавируст халдварын улмаас 172 бүртгүүлэгч Элсэлтийн ерөнхий шалгалтад орж чадаагүй тул тэднээс есдүгээр сарын 2-5-нд шалгалт авахаар болжээ.

Холбогдох байгууллагууд Элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлуулсан нь зөв алхам болсон гэж үзэж байгаа бөгөөд ирэх жилүүдэд ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болох, хичээлийн сонголтыг эргэн харах шаардлага байгаа гэж Боловсол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.

Орчуулах »
error: Content is protected !!