Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2021.08.26/ их, дээд сургуулийн элсэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “2021-2022 оны хичээлийн шинэ жилд 88 их, дээд сургуулийн 147 мянган оюутан суралцана. Үүнээс хөдөө орон нутгаас 74523 оюутан Улаанбаатар хотод ирж суралцана. Улсын хэмжээнд 71 оюутны дотуур байр бий. Тусгаарлах байраар ашигласан найман дотуур байрыг нь халдваргүйжүүлж, чөлөөлсөн. Дотуур байруудад 11359 оюутан амьдардаг.
Энэ хичээлийн жилд төрийн өмчийн их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүйг хариуцлагатайгаар хэлье. Цар тахлын хууль энэ оныг дуустал мөрдөгдөж байгаа тул өмчийн хэлбэр үл харгалзан сургуулиуд төлбөрийн хэмжээгээ нэмэхгүй байх чиглэл өгсөн. Мөн төлбөрийг бүтнээр нь авахгүй. Хичээл сонголтоор барьцаалж, төлбөр нэхэж байвал гомдлоо өгч болно.
Элсэлтийн ерөнхий шалгалтад энэ жил 40420 шалгуулагч бүртгүүлснээс 90 гаруй хувь нь шалгалтад орсон. Батламжийг өнөөдрөөс эхлэн тарааж байгаа бөгөөд нийт 36782 хүүхэд батламжаа авч байна. Өмчийн хэлбэр харгалзаж, их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй. Хичээлийн сонголт, суудал барьцаалж сургалтын төлбөр нэмэхгүй. Хэрэв түр журам зөрчвөл хатуу арга хэмжээ авна. Соёлын их сургуульд кредитын төлбөр хамгийн хямд байдаг бөгөөд энэ жил 20 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа.
Энэ хичээлийн жилд төрийн өмчийн их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүйг хариуцлагатайгаар хэлье. Цар тахлын хууль энэ оныг дуустал мөрдөгдөж байгаа тул өмчийн хэлбэр үл харгалзан сургуулиуд төлбөрийн хэмжээгээ нэмэхгүй байх чиглэл өгсөн. Мөн төлбөрийг бүтнээр нь авахгүй. Хичээл сонголтоор барьцаалж, төлбөр нэхэж байвал гомдлоо өгч болно” гэлээ.