“Mazda” компани үйлдвэрлэлээ түр зогсоолоо

2021-08-25
1 min read

Японы автомашин үйлдвэрлэгч “Mazda” компани БНХАУ-аас ирэх автомашины эд ангийн нийлүүлэлт тасалдсантай холбогдуулан дотоодын голлох үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг түр зогсоолоо хэмээн NHK мэдээллээ.

Тодруулбал, Шанхай хотын олон улсын нисэх буудалд коронавирусний халдвар тархсаны улмаас тус улсаас ачаа тээвэрлэхэд хүндрэл үүссэн ажээ.

Тус компани Японы баруун хэсэгт байрлах хоёр үйлдвэрийнхээ үйл ажиллагааг даваа гаргийн оройноос түр зогсоожээ. Тэдгээрийн нэг нь Хирошима мужид байрлах төв байран дахь үйлдвэр юм.

“Шанхай хотын олон улсын нисэх буудлаас хөөрөх зарим ачаа тээврийн нислэг цуцлагдсаны улмаас автомашины шаардлагатай эд ангиудыг авах боломжгүй болсон. Одоогоор нийлүүлэлт хэзээ хэвийн болох нь тодорхойгүй байна” хэмээн “Mazda” компанийн зүгээс мэдэгджээ.

 

Орчуулах »
error: Content is protected !!