Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах шийдвэр гаргажээ.
Тодруулбал, “Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг наймдугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгах УОК-ын саналыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар дэмжлээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбоотойгоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг олон улсын агаарын замын Чингис хаан боомтоос бусад боомтод 2021 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгаж байна. Ингэснээр одоогийн үргэлжилж байгаа Улбар шар түвшинд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэсэн үг юм” хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.