Монголын залуучуудын байгууллагын 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1921 оны 8 дугаар сарын 25-ны энэ өдөр Монголын залуучуудын анхны байгууллагыг “Бошгыг халах залуучуудын Эвлэл” нэртэйгээр байгуулж байсан түүхтэй. Энэ өдрийг угтаж ХНХЯ, холбогдох байгууллагуудын хамт Залуучуудын Үндэсний чуулганыг өнөөдөр цахимаар зохион байгуулна. Чуулганаар залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт зэрэг асуудлыг хөндөж нээлттэй ярилцана.Мөн Монголын Залуучуудын холбоо байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан тус холбооны ахмадууд, үе үеийн удирдлага жанжин Д.Сүхбаатарын болон маршал Х.Чойбалсан нарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөх юм. Манай улсын нийт хүн амын 31.7 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 49.2 хувийг 15-34 насны залуус эзэлдэг.