Гэр хорооллын болон нүүрс хэрэглэгч иргэдийг нүүрсний картаа бүртгүүлж, баталгаажуулахыг “Таван толгой түлш” сануулжээ.”Нэг-өрх, нэг-карт” аян одоогоор үргэлжилж байгаа бөгөөд иргэн та өрхийн нэг л гишүүний нэр дээр “САЙН” карт эзэмших ёстой юм. Картны бүртгэл эхэлсэн тул харьяа дүүргийн “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-нд өөрийн бичиг баримтын хамт очин бүртгүүлэх ёстой. Одоогоор 151 мянган карт хэрэглэгч бүртгүүлээд байна. Бүртгэлд ороогүй картаар сайжруулсан шахмал түлш авах боломжгүй болох тул иргэд та бүхэн хүйтэн сэрүүний улирал эхлэхээс өмнө яаравчлаарай.