Манжуурт “COVID-19”-ийн хоёр тохиолдол илэрчээ

2020-11-22
1 min read

ОХУ-ын Өвөр Байгалын хязгаартай хил залгаа оршдог БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотод хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Учир нь 172 мянга гаруй хүн амтай Манжуур хотод “COVID-19”-ийн хоёр тохиолдол илэрсэн тухай Өвөр Монголын өөртөө засах орны эрх баригчид бямба гарагт мэдээлжээ. Халдвар илэрсэнтэй холбогдуулан эрх баригчид хотын бүх оршин суугчийг коронавирус илрүүлэх нуклеин хүчлийн шинжилгээнд хамруулахаар шийдсэн байна. Түүнчлэн цэцэрлэг, сургуулийн хичээлийг түр зогсоож, олон нийтийн газруудыг мөн түр хугацаагаар хааж, будаалга, дайллага зэрэг олон хүн оролцсон арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ. Мэргэжилтнүүд уг хоёр хүн хэрхэн, хаана халдвар авсан, өөр хүнд халдвар тарааж амжсан эсэхийг тодруулахаар тандалт судалгаа явуулж байна. Нийгмийн аюулгүй байдлын ажилтнууд Манжуур хот болон ойролцоох Жалайнор хотын хоорондох хүмүүсийн урсгалыг багасгахын тулд замуудын хяналтыг чангатгажээ.

Хятадын Манжуур хот бол Орос-Хятадын хил дээрх ложистикийн чухал төв бөгөөд зорчигч, ачаа тээврийн “Өвөр Байгалын хязгаар-Манжуур” хилийн боомт байрладаг юм.

Орчуулах »
error: Content is protected !!