Сэлэнгэ аймагт 19 тохиолдол шинээр илэрлээ

2020-11-22
1 min read

ЭМЯ-аас 2020.11.22-ны 11:00 цагийн хэвлэлийн хурлаа хийлээ. ХӨСҮТ ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А. Амбасэлмаа, “2020.11.21-ны 17:00 цагаас хойш 26 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 2 тохиолдол бүртгэгдэж нийт 40, Сэлэнгэ аймагт 19 тохиолдол бүртгэгдэж нийт 77, Дорноговь аймагт нэг тохиолдол бүртгэгдэж нийт 17, Дархан-Уул аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдэж нийт 20, Орхон болон Говьсүмбэр аймагт нэмж бүртгэгдээгүй Орхнон-17, Говьсүмбэр-1. Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 608 боллоо. Халдварын шинж тэмдэг нь хуурай ханиалгах, хамар битүүрэх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа нь томуугийн шинж тэмдэгтэй андуурагдах эрсдэлтэй тул ард иргэд шинжилгээ хийлгэх хэрэгтэй” гэлээ.

Орчуулах »
error: Content is protected !!