АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа “АНУ долоодугаар сарын эхнээс хойш Афганистанаас 33 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлснээс 28 мянга орчим нь наймдугаар сарын 14-ноос хойш тус улсыг орхисон” гэж мэдэгджээ.
Түүний хэлснээр, АНУ Афганистанаас зөвхөн америкчуудыг төдийгүй НАТО -гийн гишүүн болон түнш орнуудын иргэд, дипломат ажилтнуудыг нүүлгэн шилжүүлж байгаа төдийгүй наймдугаар сарын 14-нөөс өнөөдрийг хүртэл бид иргэний чартерийн нислэгийг оролцуулаад АНУ болон эвслийн нисэх онгоцуудаар 28 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Долоодугаар сараас хойш нүүлгэн шилжүүлсэн хүний тоо 33 мянга орчим болж байна” гэж тэрбээр хэлээд АНУ Афганистаны иргэдийг ч мөн нүүлгэн шилжүүлж байгааг онцолсон байна.
“Энэ амралтын өдрүүдэд бид 30 гаруй цагийн дотор 11 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүллээ. Кабул дахь агаарын болон хуурай замын ажиллагаа өөрчлөгдөхөд энэ тоо өдрөөс өдөрт өөрчлөгдөнө” гэж Байден хэлсэн байна. Тэрбээр мөн Төрийн департамент Афганистанд байгаа америкчуудыг бүгдийг нь нүүлгэн шилжүүлэхийн тулд тэдэнтэй холбогдохыг оролдож байгааг ярьжээ.
“Агаарын тээврийн компаниуд энэ ажиллагаанд сайн дурын үндсэн дээр оролцож байгаа бөгөөд бид маш их талархаж байна. Нүүлгэн шилжүүлэх ажилд агаарын тээврийн томоохон компаниудын гурваас дөрвөн онгоц оролцож байгаа тул арилжааны нислэгт нөлөөлөхгүй бөгөөд эсвэл нөлөөлөх хэмжээ нь маш бага байх болно” гэж хэлсэн байна.