0-11 насныханд  имммуноглобулин тарих бэлтгэл өрнөж байна

2021-08-23
1 min read

Монгол Улсын хэмжээнд наймдугаар сарын 21-ний өдрийн байдлаар  вакцины нэгдүгээр тунд 2.227.072 хүн, хоёрдугаар тунд 2.053.676 хүн хамрагджээ. Улсын хэмжээнд Covid-19 халдвар авсан нийт хүүхдүүдийн 44 хувь нь 5-11,  0-17 насны 30 мянган хүүхэд байна.  Тиймээс  вакцинд хамрагдах боломжгүй 0-11 насны хүүхдүүдийг цаашид яах вэ гэдэг нь эцэг эхчүүдийн анхаарлын төвд байна. Тэгвэл  Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн /НЭМҮТ/ Биобэлдмэлийн үйлдвэрт  0-11 насныханд  имммуноглобулин буюу  халдвараас сэргийлэх уургийг тарихаар үйлдвэрлэлийн ажил ид өрнөж байна. 

Иммуноглобулин нь Covid-19 халдвар үүсгэгч бичил биетүүдийн эсрэг хүний биед өвөрмөцөөр үүсэх дархлааны хамгаалалтын уургууд юм.

Цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхдүүдэд халдвараас урьдчилан сэргийлэх, дархлааг нь дэмжих байдлаар хийнэ. Товчхондоо эмчийн заавраар булчинд тарих тарилга юм. Гэхдээ ямар ч тохиолдолд эмчийн заавраар хийнэ. Янз бүрийн насны хүмүүст туршилтаар тарихад  гаж нөлөө үзүүлээгүй. Үр дүн сайтай байгаа. Хүний биед байдаг имммуноглобулин уургийг буцаагаад өөрт нь тарина гэсэн үг. 0-11 насны хүүхэд гэлтгүй  насанд хүрсэн хүний Covid-19 халдварын  эмчилгээнд шууд хэрэглэх боломжтой. Хүндэвтэр шатны эмчилгээнд эрт оруулахад хүндрэлээс маш сайн сэргийлэх чухал ач холбогдолтой. 

Тус үйлдвэр нь  иммунноглобулиныг 45 хоногт 60-100 литр сийвэнгээс 2000-3000 хүн тунгаар үйлдвэрлэж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх хүчин чадалтай юм байна. 

Монгол Улсын хувьд иммуноглобулиныг халдварт шар, улаан бурхан, менингит зэрэг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байсан туршлагатай аж. 

Орчуулах »
error: Content is protected !!