Тахлын үед “ЭРДЭНЭТ” ТӨҮГ хэрхэн ажиллаж байгаа вэ

“ЭРДЭНЭТ
ҮЙЛДВЭР” ТӨҮГ ЦАР ТАХЛЫН ҮЕД ЯМАР ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ, ХЭРХЭН АЖИЛЛАЖ
БАЙГААГ ТУС ҮЙЛДВЭРИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Х.БАДАМСҮРЭН ТАНИЛЦУУЛСНЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЕ…

“Эрдэнэт
үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.БАДАМСҮРЭН:

Эрхэм хүндэт уурхайчид, ахмадууд, Эрдэнэт үйлдвэрийнхээ нийт хамт олонд, мөн Эрдэнэт хотынхоо нийт ард
иргэдэд энэ өдрийн чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, та бүхэндээ эрүүл энх, аз
жаргал, хамгийн сайн сайхныг хүсэж, ерөөж мэндчилье.

Дэлхий дахинд коронавирусын
цар тахал нөмөрч, амаргүй цаг үед бид ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн хувьд
энэ оны эхнээс бид асуудлаа урьдчилан төлөвлөж ажилласан. Өнгөрсөн 2019 оны
техник технологийн болоод эдийн  засаг, санхүүгийн үзүүлэлтүүд,
өнгөрсөн онд үйл ажиллагааны маань үр дүн сайн байсан учраас коронавирусын цар
тахалтай, энэ аюулт өвчинтэй нүүр тулахад нэлээн бэлтгэлтэй байсан гэж бид үзэж
байгаа.

Тэгэхээр өнөөдөр би та
бүхэнд дөрвөн чиглэлээр товч мэдээлэл хийе гэж бодож байна.

Нэгдүгээрт, шинэ
коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд байгаа хүндрэлийг даван
туулах арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөөний талаар товч танилцуулъя.

Хоёрдугаарт, үүнтэй холбогдон
гарч байгаа тушаал, шийдвэрийн талаар танилцуулах нь зүйтэй гэж үзлээ.

Гуравдугаарт,
халдваргүйжүүлэлт, хамгаалалтын аюулгүйн тусгай бүс байгуулсан тухай хэлж,
ярья. Мэдээж бид амаргүй нөхцөл байдалд хөдөлмөр зохион байгуулалтын зарим арга
хэмжээг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий болж байгаа. Энэ талаар та
бүхэнд товч танилцуулъя.

Бид энэ шинэкоронавирусын
тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд байгаа хүндрэлийг даван туулах арга
хэмжээний нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөөг 2020 оны эхнээс хэрэгжүүлж эхэлсэн. Бид
энэ ажлыг системтэй, төлөвлөгөөтэй хийж байгааг манай уурхайчид мэдэж байгаа
байх. Энэ нэгдсэн хөтөлбөрийнхөө хүрээнд хүндрэлийг хэрхэн даван туулах арга
хэмжээний нэгдсэн төлөвлөгөө гаргаад явж байна. Коронавирусын цар
тахлаас улбаалаад, дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын гаралтай түүхий
эдийн үнэ, тэр дотроо зэсийн үнэ, Монголчуудын ярьдгаар “навс” унасан үе бий.
Оны эхнээс аваад үзэхэд эхний хагас жилд бидний төлөвлөсөн үнээс тонн тутамд 500
гаруй ам.доллараар доогуур байлаа. Ийм үед үнийн хэлбэлзлийг тооцсон
үйлдвэрлэл, эдийн засгийн хувилбаруудыг гарган ажиллаж байна. Дараа нь,
коронавирусын тархалттай, халдвартай цаг үед зохицож
ажиллах зайлшгүй  шаардлага гарч ирсэн. Тэр утгаараа бид хөдөлмөр
зохион байгуулалт, цалин хөлсний чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг тусгайлан
авч, хэрэгжүүлж байна. Хамгийн гол нь ажилтнуудынхаа цалин хөлсийг бууруулахгүй
байх, үр бүтээлтэй, бүтээмжтэй ажиллаж байгаа ажилтан, ажиллагчдынхаа
урамшууллыг нэмэгдүүлэх бодлого барьж байна. Хэрхэн, яаж хэрэгжиж байгааг
манай уурхайчид, хамт олон маань мэдэж байгаа. Эрдэнэт хотынхон маань ч гэсэн
мэдээлэлтэй байгаа гэж бодож байна. Бид хэдийгээр, энэ амаргүй нөхцөл байдалд
байгаа ч гэсэн өнгөрсөн 6 дугаар сарын нэгнээс ажилтан ажиллагчдынхаа цалинг 10
хувиар нэмж ажиллалаа. Бусад нийгмийн чиглэлийн хамгаалалтай холбогдсон
асуудлуудыг төлөвлөлтийнхөө дагуу Үйлдвэрчнийхээ байгууллагатай зөвшилцөөд,
хэрэгжүүлээд явж байна. Мөн үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад
онцгойлон анхаарч байна. Бид үйлдвэртээ Төв болон чиглэл хариуцсан штабуудыг
ажиллуулж байна. Энэ штабууд Монголчуудын ярьдгаар “гарын таван хуруу” шиг
хоорондоо уялдаа холбоотой ажиллах зарчмаар ажилладаг. Энэ маань үр дүнгээ өгч
байна. Халдваргүйтгэл, хамгааллын аюулгүйн тусгай бүс байгуулах тухай
тушаал гаргасан. Энэ тушаалыг 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/666
дугаартай гаргалаа. Энэ тушаалаар бид, хамгийн гол нь халдваргүйтгэл,
хамгааллын аюулгүйн тусгай бүсийг тогтоосон. Энэ тушаал 5 заалттай.
1-рт тусгай аюулгүйн бүсээ тогтоосон. Аюулгүйн бүсдээ яаж
ажиллах дүрэм, горимоо тогтоож байна. Энэ тогтоосон бүсэд ажилтан ажиллагчдаа
яаж зөөвөрлөх асуудлаа тусгайлан шийдсэн. Энэ аюулгүйн
тусгай бүсдээ хэрхэн, яаж ажиллах вэ, гэдэг түр журам гаргаад ажиллаж
байна. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн дэргэд Гамшгаас хамгаалах штаб ажиллаж байна.
Энэ штабыг Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер толгойлоод
ажиллаж байна. Мөн Эрдэнэт үйлдвэрт Төв штаб болон Төв штабын дэргэд чиглэл
хариуцсан салбар штабууд ажиллаж байна. Энэ штабууд харилцан уялдаатай,
Монголчуудын ярьдгаар “нэг хүн шиг” ажиллаж байна. Халдваргүйжүүлэлт,
хамгаалалтыг хэрхэн, яаж зохион байгуулах ёстой юм гэдэг асуудал
нарийн төлөвлөгөөтэй, түр журмаар явж байна.

Эрдэнэт үйлдвэрийн
удирдлага, захиргаанаас барьж байгаа зарчим бол аль болохоор хүний төвлөрлийг
бага байлгах, ажлын байран дээр байгаа хүн нэг бүр хувийн хамгаалах хэрэгслийг
бүрэн хэрэглэх, хоорондын зайгаа барих гэсэн зайлшгүй шаардлагатай энэ зарчмыг
бид барьж байна.

Нөгөө талаас, төвлөрлийг
бага байлгах талаас нь бодож, тасралтгүй үйлдвэрлэлийг явуулах зайлшгүй
шаардлага байна. Үйлдвэрлэл технологийн процессыг тасралтгүй 24 цаг явуулахдаа,
юуны өмнө уурхайчдынхаа эрүүл мэндийн асуудал, тэдэндээ халдвар хүргэчихгүй байхын
төлөө, мөн уурхайчдынхаа гэр бүлийн эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө
ажиллаж байна. Энэ ажлынхаа хүрээнд бид, жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй
380-аад ажилтандаа энэ 11 дүгээр сарын 12-ноос эхлээд хүүхдээ гэртээ асрах
боломж олгож, тэтгэмжтэй чөлөө олгосон. Мөн ажилтнуудын төвлөрлийг бууруулах,
цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор 570
гаруй ажилтныг зайнаас буюу цахимаар ажиллах боломж олгон ажиллаж байна.
Нийгмийн цехүүдийн тухайд, 5 цехийн үйл ажиллагааг үндсэндээ бүрэн зогсоосон.
Энд ажилладаг ажилтнуудаа мэргэжил, боломжоос нь харж байгаад, бусад цех,
нэгжид шаардлагатай үйл ажиллагаанд татан оролцуулах арга хэмжээг аваад ажиллаж
байна.

Хамгийн гол нь сүүлийн үед
нөхцөл байдал улам амаргүй болж байна. Эрдэнэт хотод маань 13
тохиолдол бүртгэгдчихлээ. Хэдийгээр Эрдэнэт үйлдвэрт тохиолдол
бүртгэгдээгүй байгаа ч гэсэн энэ аюул Эрдэнэтчүүд та бидний дотор ороод
ирчихлээ. Тийм учраас цаашдаа, улам сонор сэрэмжтэй, мэдрэмжтэй, ухаалаг, уужуу
тайван ажиллах ийм шаардлага гарч байна. Тэр ч утгаараа өнөөдөр Эрдэнэт
үйлдвэрийн удирдлага Уурхайчид хамт олондоо хандаж мэдээлэл хийж байна. Бидний
энэ мэдээллийг Эрдэнэтчүүд маань, хотынхон маань сонсож байгаа гэж найдаж
байна.

Эрдэнэт үйлдвэрт өнөөдөр
6700-аад хүн ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрээс гавьяаныхаа амралтад
гарсан, группд орсон хүмүүсээ тооцвол Эрдэнэт үйлдвэрт данстай 10
мянга орчим хүн байна. Гэр бүл , үр хүүхдийг нь бодоод үзэх юм бол 30-аад
мянган хүний амь, амьдрал шууд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой байна. Мэдээж, бид
үйл ажиллагаагаа хэвийн жигд явуулах ёстой. Яагаад гэвэл Эрдэнэт
үйлдвэр өнөөдөр хоногт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, Улс, орон нутгийн төсөвт
оруулж байгаа орлогыг харахад Эрдэнэт үйлдвэрийн ач холбогдол, Эрдэнэт үйлдвэр
тасралтгүй ажиллахын учир утгыг ойлгомжтой харуулж байгаа гэж би бодож байна.
Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр улс, орон нутгийн төсөвт нэг хоногт 2.2 тэрбум
төгрөгийг төвлөрүүлж, хоногт 5.7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 5.8
тэрбум төгрөгийн борлуулалттай ажиллаж байна. Энэ хэмжээний валютын орлогыг
олж байна гэсэн үг. Тийм учраас ард иргэдээ, ажилтан ажилчдаа коронавирусын цар
тахлаас урьдчилан сэргийлэх ажил юу юунаас чухал. Гэхдээ, өнөөдөр үйл
ажиллагаагаа сайн явуулж байж, хүн ард маань, ажилтан ажилчид маань цалин хөлстэй,
орлоготой байна. Тэр утгаараа Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа тасралтгүй, сайн
явахын ач холбогдол өндөр байгаа гэдгийг уурхайчид, хамт олон маань ойлгож
байгаа. Эрдэнэт хотын ард иргэд маань ч ойлгож байгаа. Мэдээж, Монголын ард
түмэн ч гэсэн ойлгож байгаа. Бид хоногт энэ хэмжээний үйлдвэрлэлийг явуулж, энэ
хэмжээний орлого олж, Улс, орон нутгийн төсөвт 2.2 тэрбум төгрөг оруулж байна.
Энэ нь эргээд ахмадуудын тэтгэвэрт зориулагдаж, төрийн ажилтан, албан хаагчдын
цалин болох жишээтэй. Тийм учраас бид Эрдэнэт үйлдвэрээ коронавирусын цар
тахлын үед хэрхэн хэвийн жигд ажиллуулах вэ, тасралтгүй үйл ажиллагааг яаж
хангах вэ гэдэг нь Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олны нэн тэргүүний зорилт
болж байгаа юм. Үүний тулд бид олон арга хэмжээг төлөвлөж байна. Ямар ч байсан
бид үйлдвэрээ хэвийн жигд ажиллуулахын тулд ажилтан, ажилчдаа энэ аюулт
өвчнөөс, цар тахлаас хамгаалах ёстой. Тэгж ажиллахын тулд ойрын өдрүүдэд
Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа нийт хүмүүсээ, тэдний гэр бүлийнхнийг, аймаг
маань Эрдэнэт хотынхоо нийт ард иргэдийг энэ
түргэвчилсэн оношилгоонд хамааруулах явдал юу юунаас чухал, гэж бид
үзэж байна. Улмаар PCR шинжилгээнд хамруулах асуудал байна. Цаашдаа
вакцинжуулах асуудлууд чухал байна.

Цаашид бид тодорхой
асуудлаар мэдээллийг 7 хоногт хийж байя, гэж үзэж байгаа. Нөгөө талаас, шуурхай
мэдээллийн утсыг уурхайчид, хамт олондоо хүргэж байна. Гар утаснаас залгахад,
757-73400, дотуур утаснаас шууд залгагдана. Энэ утас маань ажлын цагаар
оператортой шууд холбогдоно. Амралтын цагаар бол автоматаар тухайн хүний яриа,
хүсэлт бичигдэнэ. Үүнд бид журам гаргаж байгаа. Асуултад бид тов
тодорхой хариулна. Шууд хариулахыг нь хариулаад явна. Заримыг нь судалж,
шаардлагатай арга хэмжээг авна.

 

 

 

Орчуулах »
error: Content is protected !!