УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг:
1. Нийтийн тээврийн үйлчилгээг маргаашнаас эхлэн энгийн цагийн хуваарьт /06:00-22:00 цагийн хооронд/ шилжүүлж байна.
2. Зайлшгүй ажиллах салбарын болон эмнэлгийн үйлчилгээ авах хүмүүс хувийн машинаар явах боломжтой боллоо 3. Хүнсний түгээлтийн бүртгэлтэй 5000 гаруй машиныг 07:00-17:00 цагийн хооронд явах боломжтой боллоо /QR кодтой машиныг цагдаа нар саадгүй явуулах боломжтой болсон/
4. 12-р сарын 1-нээс хойш нөхцөл байдал хэрхэх вэ гэдгээс хамаараад цар тахлыг хумисан тохиолдолд энгийн горим руу шилжих, энэ чигээрээ явбал дасан зохицож амьдрах зэрэг 2-3 төлөвлөгөөг боловсруулж байна гэлээ.
Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Д.Нарантуяа: Хөл хориог хатуу байлгахыг эрдэмтдийн зүгээс зөвлөсөн. Цар тахлыг дотоодод ямар хурдтай тархах эрсдэлтэйг тухайн тохиолдолд нь практик дээр тандах ёстой байсан. Одоо бид тандалтын зураглалтай болсон учраас хөл хориог уян хатан байдлаар сулруулж болно гэсэн зөвлөгөөг өгч байна. Энэ нь хөл хориог цуцалж байгаа гэсэн үг биш. Тодорхой цаг, хуваариар менежмент хийж зохицуулах зөвлөгөөг эрдэмтдийн зүгээс өгч байна гэв.