Канарын арлуудын ойролцоо олон цагаач иргэн амиа алджээ

2021-08-20
1 min read

Испанийн Канарын арлуудын орчимд хууль бус цагаач иргэдийн сууж явсан завь живсний улмаас 39 хүн амиа алдлаа гэж тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд пүрэв гарагт мэдээлжээ.

Хойд Африкийн эргээс Канарын арлуудыг чиглэлд 40 хүн тээвэрлэж явсан завь Атлантын далайд хөмөрсөн байдалтай олдсон гэж Испанийн эрх баригчдын мэдээлснийг тус улсын “EFE” мэдээллийн агентлаг уламжилсан байна. 

Уг ослоос ганцаараа эсэн мэнд үлдсэн 30 настай нэгэн эмэгтэйг ойролцоох эмнэлэгт нисдэг тэргээр хүргэжээ.

Сүүлийн үед Хойд Африкийн эргээс Канарын арлууд руу хууль бусаар шилжих хөдөлгөөн ихсэх хандлагатай байна. Тухайлбал, энэ онд л гэхэд 230 гаруй хууль бус цагаач иргэн энэ чиглэлд гарсан ослын улмаас амь насаа алджээ. 

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »
error: Content is protected !!