Замын-Үүд боомтоор орж ирсэн цэцэг, нэг удаагийн амны хаалтууд стандартын шаардлага хангахгүй байна

2021-08-20
1 min read

-Замын-Үүд боомтоор импортлогдон орж ирсэн цэцэг, нэг удаагийн амны хаалт зэрэг нь сорилт шинжилгээний дүнд стандартын шаардлага хангахгүй гарсан байна-

Замын-Үүд боомт дахь Хилийн МХА-ны сорилтын лаобраторид өнгөрсөн нэг сарын хугацаанд импортын 654 дээжинд 3939 үзүүлэлт тодорхойлох сорилт шинжилгээ хийж гүйцэтгэсэн байна. Үүнээс итпортын 8, дотоодын 6 сорьц стандартын шаардлага хангаагүй гарсан байна.

Тухайлбал, БНХАУ-аас “Мера Инженеринг” ХХК-ийн оруулж ирсэн нэг удаагийн амны хаалтад нянгийн бохирдолтой байсан бол “Фловэр–Од” болон “Гардения” ХХК-ийн оруулж ирсэн сарнай, лили, балжингарам, чимэглэлийн навчнаас

-ургамалын бөөс /Aphididae/ болох хөнөөлт организм,

-шүлхий хачиг /Tetranychusurticae Koch/,

-хүлэмжийн цагаан далавчтан /Trialeurodes vaporariorum/  зэрэг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын А-100 тоот тушаалын хавсралтад бүртгэгдсэн Монгол улсад хязгаарлагдмал хорио цээртэй хөнөөлт шавьж илэрсэн байна.

1-4-300x108 Замын-Үүд боомтоор орж ирсэн цэцэг, нэг удаагийн амны хаалтууд стандартын шаардлага хангаагүй байна

Шүлхий хачиг

2-5-300x218 Замын-Үүд боомтоор орж ирсэн цэцэг, нэг удаагийн амны хаалтууд стандартын шаардлага хангаагүй байна

Ургамалын бөөс

3-4-300x227 Замын-Үүд боомтоор орж ирсэн цэцэг, нэг удаагийн амны хаалтууд стандартын шаардлага хангаагүй байна

Хүлэмжийн цагаан далавчтан

5-3-300x236 Замын-Үүд боомтоор орж ирсэн цэцэг, нэг удаагийн амны хаалтууд стандартын шаардлага хангаагүй байна

Шүлхий хачиг Tetranychusurticae Koch-ын өндөг

4-3-300x227 Замын-Үүд боомтоор орж ирсэн цэцэг, нэг удаагийн амны хаалтууд стандартын шаардлага хангаагүй байна

Амны хаалтанд илэрсэн Starhylococcus

Эх сурвалж: Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба

Орчуулах »
error: Content is protected !!