ДЭМБ: 2021 оны төгсгөл гэхэд 2 тэрбум хүнийг вакцинд хамруулна

2020-11-21
1 min read

ДЭМБ-ын ОХУ дахь суурин төлөөлөгч Мелита Вуйнович хангалттай вакцинтай үед 2021 оны төгсгөл гэхэд хоёр тэрбум хүнийг вакцинд хамруулна хэмээн мэдэгджээ.

ДЭМБ-ын ажилчид, Оросын “Спутник V” вакциныг зохион бүтээгчид вакцинд үнэлэлт өгөх журмын талаар ярилцаж байна. Энэ тухай Орос дахь ДЭМБ-ын төлөөлөгч Мелита Вуйнович лхагва гарагт “Россия-24” сувгаар ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн юм.

Тэрбээр, “Бусад орны вакцин зохион бүтээгчдийн адил Оросын зохион бүтээгчид ДЭМБ-д файлыг илгээсэн. ДЭМБ-ын шинжээчид,  вакциныг зохион бүтээгчид вакцинд үнэлэлт өгөх журмын талаар ярилцаж байна. Энэ үйл явц дуусахаар ДЭМБ-ын сайт дээр мэдэгдэл гарна. Хангалттай вакцинтай болбол 2021 оны төгсгөл гэхэд 2 тэрбум хүнийг вакцинд хамруулна гэж найдаж байна” хэмээн хэлжээ.

ДЭМБ-ын мэдээлнээр, коронавирусын эсрэг дэлхийд 170 гаруй төсөл хэрэгжиж байгаа юм байна. Наймдугаар сарын 11-нд ОХУ дэлхийд анх удаа коронавирусын эсрэг “Спутник V” вакциныг бүртгүүлсэн билээ. Вакциныг Н.Ф.Гамалейн нэрэмжит эпидемилоги, микробиологийн судалгааны үндэсний төвд гаргаж авсан. Энэ төв олон төрлийн вакцин гаргаж авч байсан алдартай газар юм.

Эх сурвалж: www.tass.ru

Орчуулах »
error: Content is protected !!