37 хэмээс дээш халуунтай шалгуулагч тусгаарлах өрөөнд ЭЕШ өгнө

2021-08-18
1 min read

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2021.08.18/ элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл өглөө. 

 НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш:

-Улсын хэмжээнд 2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтыг маргааш буюу наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулна. Шалгалтын байруудад ариутгал цэвэрлэгээг хийж, мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэсэн. Шалгалтын байранд 10-15 шалгуулагч хоорондоо 1.5-2 метр зайтай суух боломжийг бүрдүүлсэн байна. Мөн сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлах өрөөнд оруулж, шалгалтыг үргэлжлүүлэх боломжийг хангаж, хаягжуулна. Хяналт шалгалтын явцад шалгалтын төв болох 41 сургуульд зөвлөн туслах чиглэлийн үйлчилгээ үзүүлсэн. Үүнд:

  • Шалгалтын байрны орох хэсэгт спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах,
  • халдваргүйжүүлэх бодисын нөөцийг бэлтгэх,
  • Шалгуулагчийн биеийн халууныг үзэж, амны хаалтаа зүүсэн эсэхийг шалгаж нэвтрүүлэх,
  • Шалгалт авч байгаа багш нар амны хаалт, нэг удаагийн бээлий өмсөх,
  • Шалгалтыг зохион байгуулан ажиллаж буй багш, ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах зэрэг зөвлөмжийг өгсөн. Түүнчлэн шалгуулагчийн биеийн халууныг үзэхэд 37 ба түүнээс дээш хэм байвал тусгаарлах өрөөнд оруулж, ЭЕШ өгөх боломжийг олгох нь зөв гэдгийг онцлов.
Орчуулах »
error: Content is protected !!