ЭЕШ маргааш эхлэнэ

2021-08-18
1 min read

2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтыг 08 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулна. Шалгалтад ажиллах 9250 багш, албан хаагчдад “Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалт”-ын талаар зөвлөгөө мэдээллийг цахим болон танхимаар өгч, бэлтгэл ажлыг хангасан. Цар тахалтай холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалтыг нийслэлд 40, орон нутагт 42 шалгалтын төвд зохион байгуулах ба нэг ангид 1.5-2.0 метрийн зайтай 12-15 сурагчид суухаар шалгалтын анги танхимыг бэлтгэсэн. Шалгуулагчид шалгалтад өөрийн суудлын хуваарьт заасан цаг, орох хэсгийн дагуу хамрагдана.

Орчуулах »