Зүүн 4 замын уулзварын шинэчлэлтийн ажлын хүрээнд: Авто замын зорчих хэсгийн 845 у/м хашлага солих, Замын тусгаарлах L хэлбэрийн 67 у/м хашлага суулгах, инженерийн шугам сүлжээний болон борооны ус зайлуулах шүүрт худгийн төвшинг 26 цэгт хучилтын төвшинд тааруулах, уулзварын зорчих хэсэгт гарсан дугуйн мөрний ховил болон тэгш бус гадаргууг зорох ажлыг 4680 м2 талбайд хийгдээд байна.
Мөн авто замын зорчих хэсгийг асфальтбетоноор хучиж хэвтээ тэмдэглэгээний ажлуудыг хийн замын хөдөлгөөнийг төлөвлөгөөт хугацаанд нээхээр ажиллаж байна хэмээн Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.