Эцэг эхийн хүсэлтэд үндэслэн 4-5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт элсүүлнэ

2021-08-13
1 min read

2021-2022 оны хичээлийн жил цар тахлын эрсдэлтэй үед эхэлж байна. Боловсролын байгууллагууд тусгай журам, зөвлөмжийн дагуу хязгаартайгаар, үе шаттайгаар сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зохицуулалтыг хийж байна.https://www.facebook.com/v8.0/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df8960096e42158%26domain%3Dwww.meds.gov.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fwww.meds.gov.mn%252Ff2d7e48a4f731ac%26relation%3Dparent.parent&container_width=806&href=https%3A%2F%2Fwww.meds.gov.mn%2Fpost%2F71239&locale=en_US&sdk=joey

4 болон 5 настай хүүхдүүдийг эцэг эхийн хүсэлтэд үндэслэн 9 дүгээр сарын 1-ээс танхимын сургалтад хамруулна. Танхимын сургалтад хамрагдаагүй хүүхдийг зайн сургалтад хамруулна. Шинээр элсэх 4 болон 5 настай хүүхдийн элсэлт энэ сарын 16-25-ны өдрүүдэд болно.

2 болон 3 настай хүүхдүүдийг халдварын эрсдлийн үнэлгээ хийгдсэний дараа ямар үе шаттайгаар хэрхэн цэцэрлэгт нь хамруулах талаар тухайн үед нь шийдвэр гаргаж ажиллах болно.

Цэцэрлэгийн анги танхимын зай талбайгаас хамаарч нэг бүлэгт 15-25 хүүхэд хичээллэнэ. Ариун цэврийн хэрэгсэл, хичээлийн хэрэглэгдэхүүнийг эхний ээлжинд 3 сар хэрэглэх байдлаар бэлтгүүлнэ.

Дараах тохиолдолд хичээлийг зайн сургалтад шилжүүлнэ.

1 ангид 1 хүүхэд өвчилбөл 14 хоногийн хугацаагаар зайн сургалт руу шилжинэ

Тхуайн давхарт 3 бүлэгт өвчлөл гарсан тохиолдолд ангийн байрлалаас хамаарч корпус болон давхраар хэсэгчлэн хаана

Өөр хоорондоо хамраалгүй байршилтай 3 болон түүнээс дээш бүлэгт халдвар бүртгэгдвэл цэцэрлэгийг бүхлээр нь зайн сургалтад шилжүүлнэ

Эрсдлээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо чухал байна.

– Гэр-цэцэрлэг-гэрийн хооронд амны хаалт тогтмол зүүх /

ангид маск зүүхгүй/

– Гар халдваргүйжүүлэгчийг бэлтгэх

– Гэртээ ам хоолойг байнга зайлах, гарыг тогтмол угаалгах

– Шүдийг өглөө оройд гэртээ сайтар угаах

– Өвчний шинж тэмдэг илэрсэн нөхцөлд цэцэрлэгт явуулахгүй байх

– Бага насны хүүхдээ дагуулж олон нийтийн газраар явахгүй байх

– Зайн сургалтын үед хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр багштай хамтран ажиллах

Орчуулах »
error: Content is protected !!