Токио-2020 зуны олимпоос медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагч нарт 225 сая төгрөг олгоно

2021-08-12
1 min read


 Засгийн газраас “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчдад мөнгөн шагнал олгох шийдвэр гаргажээ.

Тодруулбал, “Токио-2020” зуны олимпоос мөнгөн медаль хүртсэн Саеид Моллаейд 60 сая, хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэг, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа нарт 30 сая, дасгалжуулагч Халиуны Болдбаатарт 45 сая, Мөнхбаатарын Бундмаа, Бямбажавын Баттулга нарт тус бүр 15 сая төгрөг олгохоор болжээ.

Мөнгөн шагналд шаардагдах нийт 225 сая төгрөгийг зохих журмын дагуу гаргахыг холбогдох албаны хүмүүст даалгасан байна.

Орчуулах »
error: Content is protected !!