Монгол Улсын визийн үйлчилгээний хураамжийг шинэчилжээ

2021-08-09
1 min read

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улсын тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай тогтоолыг Засгийн газраас шинэчлэн баталсан байна.

Уг тогтоолоор гадаадын иргэнд үзүүлж буй үйлчилгээний хураамжийг нэмэгдүүлжээ. Ийнхүү Монгол Улсын тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоосноор гадаадын улс орнуудын визийн хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээ, валютын ханшийн зөрүү болон манай улсын дотоодын эрх зүйн орчин зэргээс шалтгаалан олон жилийн туршид үүсч буй үнийн хэт зөрүүтэй байдлыг арилгах, иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн байна. Эдгээр хураамж, үйлчилгээний хөлс нь Гадаадын иргэн, харьяатын газар, хилийн чанадад байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, хууль тогтоомжийн дагуу шинээр нээн ажиллуулах Монгол Улсын визийн төв болон Монгол Улсын цахим визийн системд нэгэн адил мөрдөгдөх ажээ.

Визийн үйлчилгээний хураамжийг шинэчилсэн тогтоолыг энэ сарын 16-наас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөжээ.

No description available.
Орчуулах »
error: Content is protected !!