Нэгдүгээр ангид элсэгчдийг цахимаар бүртгэнэ

2021-08-09
1 min read

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс танхимын болон цахим хэлбэрээр эхлүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ дагуу нийслэлийн Боловсролын газраас нэгдүгээр ангид орох зургаан настнуудын бүртгэлийг наймдугаар сарын 16-наас цахимаар зохион байгуулахаар болжээ.

2021-2022 оны хичээлийн жилд 1,515 цэцэрлэгт 232,000 хүүхэд, 854 сургуульд 718,817 сурагч, 75 МСҮТ-д 40,165 суралцагч, 88 дээд сургуульд 150,100 оюутан суралцах юм байна.

Орчуулах »
error: Content is protected !!