Зуны олимпын наадмаас нийт 30 медаль хүртжээ

2021-08-08
1 min read

“Токио-1964” зуны олимпын 18 дугаар наадамд Монгол Улсын анх удаагаа оролцсон билээ. Тус наадмаас манай шигшээ баг медаль хүртэж чадаагүй ч 57 жилийн дараа дахин Япон улсад зохион байгуулсан “Токио-2020” олимпын наадамд спортын 10 төрөлд 43 тамирчин оролцож 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ.

Монгол Улсын шигшээ баг энэ амжилтаараа Токиогийн олимпийн наадамд оролцсон 206 орноос медалийн чанараар 71 дүгээр байрт, харин медалийн тоогоороо 47 дугаарт шалгарсан байна.

Ийнхүү өнөөдрийн байдлаар зуны олимпын 14 наадмаас Монгол Улсын тамирчид 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл, нийтдээ 30 медаль хүртсэн амжилт үзүүлжээ.

Орчуулах »
error: Content is protected !!