БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И ирэх долоо хоногт БНСУ-д айлчилна хэмээн KBS мэдээллээ. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 11 дүгээр сарын 25-нд Сөүл хотод айлчилж, 26-нд БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Кюн Ватай яриа хэлэлцээ хийх төлөвтэй байгаа аж.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын хамтын ажиллагаа, бүс нутаг дахь нөхцөл байдал хийгээд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний БНСУ-д хийх айлчлалыг хэлэлцэх юм байна.