Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы иргэншил авчээ

2021-08-04
1 min read

Мэргэжлийн сүмогийн 73 дахь их аварга болсон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Япон улсын иргэн болсныг өнөөдөр /2021.08.04/ тус улсын Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдлээ. Ийнхүү 29 настай Тэрүнофүжи нь зодог тайлсан хойно Исэгахама дэвжээг эзмшихээр боллоо.

Мөн ёкозүна цолтой бөх Японы иргэн болсон тав дахь тохиолдол болжээ. Анх ёкозүна Акэбоно АНУ-ын иргэншлээсээ татгалзаж байсан бол түүний араас Мүсашимарү, Хакүхо, Какүрюү зэрэг ёкозүна нар иргэншлээ сольжээ.

Орчуулах »
error: Content is protected !!