Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж, тодорхой хэд хэдэн шийдвэр гаргажээ. Хичээл, сургууль хэрхэн эхлэх талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр “Есдүгээр сарын 1-нээс ЕБС болон 4, 5 насныхны цэцэрлэгийн сургалт эхэлнэ. 5 хоног танхимаар, 5 хоног цахимаар хичээллэнэ. Харин МСҮТ, Коллежийн хичээл Есдүгээр сарын 1-нээс танхимаар, Их дээд сургуулийн хичээл Есдүгээр сарын 1-нээс цахимаар, Есдүгээр сарын 13-наас танхимаар эхэлнэ” гэлээ.