Гадаад улс руу зорчигч иргэдийн анхааралд

2021-08-04
1 min read

ХӨСҮТ нь гадаад оронд зорчигч иргэдийн PCR шинжилгээг авч байгаатай холбоотой дараах мэдээллийг хүргэж байна. Хэрэв иргэн та гадаад оронд зорчих гэж байгаа бол

– Нислэгээс 24-48 цагийн өмнө 09:00-13:00 цагийн хооронд шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд ХӨСҮТ-ийн амбулаторийн цахим бүртгэлд бүртгүүлж 2 давхрын Нян судлалын лабораторийн сорьц авах хэсэгт хүсэлтээ өгнө.

– Өгөгдсөн маягтанд гадаад паспортны мэдээллээ гаргацтай, гүйцэд, зөв, англиар бичих ба холбогдох утасны дугаараа бичнэ.

– Шинжилгээ өгсөнөөс хойш хариуг 24 цагийн дараа англи хэл дээр бланкаар олгох бөгөөд иргэн та шинжилгээний хариугаа авахдаа бичигдсэн өөрийн мэдээллээ шалгаж авахыг анхаарна уу.

Эх сурвалж: ХӨСҮТ

Орчуулах »
error: Content is protected !!