ШӨХТГ-т хүргэх хов: Супермаркетуудын барааны үнэ, кассын үнийн зөрүүг анхааралдаа авна уу

2020-11-20
1 min read

Бизнес итгэл дээр тогтдог. Гэвч манай Улсад зарим нэг супермаркетууд хуурч, мэхлэх байдлаар хэрэглэгчийг хүндэтгэхгүй байгаа хандлага мэр сэр ажиглагддаг. Супермаркетаас худалдан авалт хийсэн иргэд тэр бүр билл шалгаад байдаггүй. Шалгасан ч тэр бүр хэл ам хийх нь ховор. Үйлчлүүлэгчийнхээ энэ байдлыг зарим супермаркетууд овжин ашигладаг байж болох л юм.

Ямартай ч өнөөдөр цахим хуудсанд “Номин”-гоор үйлчлүүлсэн үйлчлүүлэгч өөрийн сэтгэгдлээ хуваалцсан байна. Дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүн дээрх үнийг кассан дээр зөрүүтэй бичдэг энэ байдал ШӨХТГ анхаарлаа хандуулах хэрэгтэй болов уу.

ШӨХ ШӨХТГ-т хүргэх хов: Супермаркетуудын барааны үнэ, кассын үнийн зөрүүг анхааралдаа авна уу

“Сая Номин ороод хүнс автал 5499₮ гэж байсан бүтээгдэхүүн касс дээр уншуултал 7319₮ байх жишээтэй. Тооцоогоо хийчихээд баримтаа хартал. Тэгээд ажилтанд нь хэлтэл гайхаж гайхаж, шалгатал өө үнэ нь 7319₮ болчихож гэнээ. Яг юу гэсэн ч үгийн… Зөрүү нь 1820₮. Ер нь Номингоор үйлчлүүлэх дуртай биш, яах аргагүй л хөл хорионы үеэр ойр хавьд өөр олигтой супермаркет алга л даа. Худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг үргэлж шалга, уг нь шалгах хэрэггүйгээр итгэлцэлийг тухайн компани бий болгосон байх ёстой л доо, гэхдээ одоо яах вэ төвөгтэй ч гэсэн шалга! Ийм учраас л гадны стандарт гэж юм манай улсад хэрэгтэй байгаа юм.

Зарим хүмүүс наадах чинь 500 грамм бүтээгдэхүүний үнэ юм биш үү гэнэ. Би уг нь 450 грамм л бүтээгдэхүүн аваад кассан дээр бичүүлсэн, тэгтэл 500 грамм гэж бичигдэж гарч ирсэн. Хэрэв тийм бол би 500 грамм бүтээгдэхүүнээ авмаар байна, яагаад надад 450 грамм бүтээгдэхүүн өгчихөөд 500 грамм-ийн үнээр зарж байгаа юм? Зөрүү 50 грамм тэгвэл хаана байна? хэ хэ. Тухайн бүтээгдэхүүн дээр эсвэл 450, 500 грамм гэж 2 өөр савладаг юм уу? Миний бодлоор нэг ижил бүтээгдэхүүнийг 50 грамм-ын зөрүүтэй савлаж хийдэг тийм тэнэг үйлдвэр байдаггүй байлгүй дээ” гэжээ.

Б.ИРЭЭДҮЙ

Эх сурвалж: updown.mn

Орчуулах »
error: Content is protected !!