ЭМЯ-аас 2020.11.20-ны 11:00 цагийн хэвлэлийн хурлаа хийлээ. Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн нэг энхийг сахиулагч, ОХУ-аас ирсэн ТИР машины нэг жолоочоос коронавирус илэрлээ. 2020.11.19-ны 17:00 цагаас хойш 37 хүний шинжилгээнд коронавирус шинээр илэрсэн. Тодруулбал, Дархан-Уул аймаг таван хүнээс илэрч халдварын тохиолдол 16, Сэлэнгэ аймагт 10 хүнээс илэрч нийт 51, Дорноговь аймгийн Айраг суманд нэг, Замын-Үүд суманд 4 хүнээс илэрч нийт 6, Улаанбаатар хотод таван хүнээс илэрч нийт 33 боллоо. Ингээд дотооддоо халдварласан тохиолдол 120, халдварын нийт тохиолдол 555 болж байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.