Зүүн дөрвөн замаас МУБИС хүртэл замыг 10 хоног хаана

2021-07-29
1 min read

Нийслэлд дулааны шугамын засварын ажилтай холбогдуулан авто замуудыг хэсэгчлэн хааж буй. Энэ хүрээнд Зүүн дөрвөн замаас МУБИС хүртэл замын хөдөлгөөнийг арав хоног хүртэл хязгаарлахаар болов. Тус чиглэлийн замыг өнөөдөр 23.00 цагаас хааж, наймдугаар сарын 8-нд нээхээр төлөвлөжээ. Автозам хаах хүсэлтийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас гаргаж  хотын Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл олгожээ.

Авто замын засварын ажлыг богино хугацаанд дуусгахын тулд гүйцэтгэгч байгууллага хоёр ээлжээр 24 цагаар ажиллах юм байна. Энэ үер кабель шугам зэргийг цогцоор нь цэгцлэх, засварлах, шаардлагатай бол шинэчлэх юм байна.

Орчуулах »
error: Content is protected !!