Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд орж ажиллаж байна

2021-07-29
3 мин уншина

Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.4, 35.1.6, 48 дугаар зүйлийн 48.6, Засгийн газрын 2018 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 317 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1022 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдсан барилга байгууламж, эрчим хүчний байгууламж, холбооны байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комиссын бүрэлдэхүүнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид орж ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсгийг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас зохион байгуулан ахалж ажиллаж байна.Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинээр ашиглалтад орж буй барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулахдаа холбогдох хууль, стандарт, норм дүрмийн хэрэгжилтийг хангуулан хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавьж, барилгын комиссын актыг баталгаажуулж байна.2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн комиссын мэдээ: Холбогдох байгуулагад байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулах тухай хүсэлт гаргасан нийт 2 барилга байгууламжид ажиллалаа. Үүнд:1. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Росторг ХХК-ийн захиалгатай агуулах, оффисын барилга:• Өгөгдсөн үүрэг даалгавар:➢ Зураг төсөлд орсон өөрчлөлтийг гүйцэтгэлийн зургаар баталгаажуулах, Шунхлай ХХК-ийн ШТС-тай ойр төлөвлөгдсөн байдалд Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас тодруулга авах, Барилгад ашигласан материалын гарал үүслийн гэрчилгээг орчуулж, барилгын үндсэн баримт бичигт хавсаргах.➢ Батлагдсан ерөнхий төлөвлөгөөний зургийн дагуу гадна тохижилтын ажлыг хийж дуусгах, ашиглагдсан материалын гарал үүслийн гэрчилгээ, сертификат, лабораторийн шилжилгээний баримтыг хавсаргах.➢ Гадна КТПН-ийн өндөр хүчдэлийн шугамын доор байрласан хамгаалалтын зурвасын зөрчлийг арилгах, аянга хүлээн авагч, газардуулгын байгууламжид холбогдоогүй, Цахилгааны техникийн нөхцөл, КТПН, Улсын комиссын акт, мэдээллийн сангийн акт, зураг төсөл шалгуулах,➢ Дотор холбоо дохиоллын зургаас өөрчлөгдсөн камер, теникийн өрөөг гүйцэтгэлийн зургаар баталгаажуулах, зарлан мэдээлэх системийг хийж гүйцэтгэх, Гадна холбооны ил далд ажлын акт шалгуулах, гадна холбооны техникийн нөхцөл, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай хийсэн гэрээг шалгуулах.➢ Бохир ус засварлах гэрээг тусгай зөвшөөрөлтэй байгууллагатай хийх, Узелийн өрөөнд ус зайлуулах трап хийж, шугам сүлжээг хаягжуулах, өрөөг цэвэрлэх үүрэг даалгаврууд өгөгдөж, 14 хоногийн хугацаанд биелүүлэх, үүрэг даалгаварын хэрэгжилтээр ашиглалтад авахаар шийдвэрлэв.2. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын захиалгатай Кристал инженеринг ХХК-ийн дахин төлөвлөлтийн хүрээнд гүйцэтгэсэн 144 айлын 14 давхар зоорь бүхий үйлчилгээтэй 140 айлын орон сууцны барилга:• Өгөгдсөн үүрэг даалгавар:➢ Ариун цэврийн өрөөний тоноглолуудыг бүрэн угсарч дуусгах, агааржуулалтын сараалж хийж дуусгах, дээвэр дээрх агааржуулалтын хоолойд сараалж хийж өгөх, зоорийн давхарт цэвэр усны шугамыг хамгаалж,, дугуй хязгаарлагч байрлуулах, борооны ус зайлуулах иж бүрэн төлөвлөлт хийж үзүүлэх.➢ 2 давхар өргөтгөлийн барилгын зураг төслийг нөхөж үзүүлэх, өөрчлөлт орсон хэсгийг гүйцэтгэлийн зургаар баталгаажуулах, зураг төсөл зохиогчийн нэгдсэн дүгнэлтэд тусгах, үйлчилгээний танхим болон техникийн давхарыг зориулалтын дагуу ашиглах талаар баталгаа гаргаж ирүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, гадна авто зогсоолын тохижилтын зураг тусад нь гаргаж ирүүлэх.➢ Дотор холбоо дохиоллыг зургийн дагуу бүрэн хийж дуусгах, цахилгааны тоолуурын цаагуур байрласан холбооны кабелиудыг зайлуулж, засвар үйлчилгээ хийх нөхцөлийг хангах, дотор холбоо дохиоллын өөрчилөлтийг гүйцэтгэлийн зураг хийж, шалгуулах.➢ Усны тоолуурыг стандартын дагуу суурилуулах, тоолуурын заалт авах боломжтой хаалт хийх, зарим тоолуурыг баталгаажуулалтад хамруулах.➢ Агааржуулалтын хоолойд хамгаалалтын сараалж суулгах,➢ Лифтний бүрэн магадлалыг хийж зөрчлийг арилгах, лифтний хонгилын хаалганы гуяны өрлөг хийж бэхлэх шаардлагатай, засвар үйлчилгээний гэрээ байгуулах, лифтчин томилох.➢ Цахилгааны өрөөгөөр ус дамжуулах шугам хоолой дайруулж төлөвлөснийг холбогдох норм дүрмийн дагуу өөрчлөх, гүйцэтгэлийн зургаар баталгаажуулах, газардуулгын байгууламжийг щитэнд хатуу холбоосоор холбох, гадна оролтын кабель шугамын батлагдсан зураг төсөл болон мэдээллийн санд оруулсан акт нөхөж үзүүлэх.➢ Ерөнхий төлөвлөгөөний дагуу гадна тохижилт, явган хүний зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам хийгдээгүй, гадна тохижилт, авто зогсоол, орчны барилга байгууламжтай уялдаагүй, нийтийн эзэмшлийн талбай, авто зам, явган хүний замын хийц бүтээцэд өөрчлөлт оруулж, үйлчилгээний барилгын хэсэгт шат хийсэн, гадна тохижилт авто зогсоолын ажлыг зураг төсөлгүйгээр, тусгай зөвшөөрөлгүй байгууллагаар гүйцэтгүүлсэн, Батлагдсан ерөнхий төлөвлөгөөний зургийн дагуу гадна тохижилтын ажлыг хийж дуусгах, ашиглагдсан материалын гарал үүслийн гэрчилгээ, сертификат, лабораторийн шилжилгээний баримтыг хавсаргаагүй.➢ Дутуу ажлыг гүйцээж, зураг төсөл зохиогчийн нэгдсэн дүгнэлтэд тусгах үүрэг даалгаврууд өгөгдөж, 14 хоногийн хугацаанд биелүүлэх, үүрэг даалгаварын хэрэгжилтээр ашиглалтад авахаар шийдвэрлэв.

Орчуулах »
error: Content is protected !!